2010-11-18
2010 оны 11 сарын 18
     07.00- Өглөө босоод цонхоор хартал шөнө цас орсон нь илт. Гудамж, талбай, байшингийн дээвэр, тоглоомийн талбай гээд бүх л зүйл цасаар битүү хучигдсан байх юм. Зам халтиргаатай бололтой машин, хүн ялгаагүй удаан гэлдэрсээр. Юмар хувцас өмсөх вэ ? гэж бодонгоо ванны өрөө рүү би алхлаа.
     07.15- Эгчийн бэлдэж өгсөн өглөөний цайгаа уух гээд ширээндээ суунгаа урьд шөнө юу зүүдлэснээ эргэн нэг бодлоо....  "Нийтийн дотуур байр, зөндөө эмэгтэйчүүд, бас тэгээд онгоц, би бас зугатаж байх юм, Гэхдээ юунаас? Яагаад гэдгээ санахгүй байна" зүүд гэвэл нэг иймэрхүү... Урьд шөнө унтахдаа экс залуутайгаа утсаар жаахан ам муруйгаад унтсан, тэрний л үр дүн нь би шөнө хар дарсан байх даа.
     07.45- Зураг зурах ажил ид өрнөж байхад утас дуугарлаа, дугаарыг нь хартал өнөөх чинь.... Ёоо зарим нэг хүн яахаараа ийм ядаргаатай байдаг байна аа...
     08.20- Гэрээс гарааад такси барих гэж баахан алхлаа... Энэ такси нар чинь хааччихдаг байна даа, ажил 08.30-д эхлэх гээд би хоцорч байна яанаа...
     08.40- Ажил дээрээ орж ирлээ. Тэнхимийн багш нар хичээлдээ орцгоосон нам гүмхэн. Өрөөндөө орж ирээд компюьтерээ асаагаад ажил эхэллээ...

Бичсэн: suvd | цаг: 09:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax