Сайн уу оройн мэнд. Одоо цаг 17.00 болж байна.
Миний өнөөдрийн ажил ид өрнөж байна. Сарын эцэс болж байгаа болохоор ажлын тайлан, тооцоо гээд нэхэгдэх юмс өчнөөн энэ бүх цаасан дундаас босож чаддаггүй ээ... Өөртөө чөлөө өгөнгөө энэ бүхнийг сийрүүлж сууна.
Өнгөрсөн амралтаар гэрлүүгээ хариад ирсэн. Улс тунхагласныхаа баярыг гэр бүлийнхээ хүрээнд хирэндээ сайхан өргөн тэмдэглээд..
Ажлын долоо хоногийн эхний өдөр аймар их ачаалалтай байна, цаашдаа одоо яах болооо? 12 сард бас зөндөө ажилтай.... Ядраад ч байгаа юм шиг нэг бол залхуураад ч байгаа юмуу сайн мэдэхгүйнэ дээ.... Ямар ч л байсан ажил, ажил бас дахин ажил......
Чиний жимснийх шиг тансаг уруулаар
Жинхэнэ аз жаргалын хөгшин дарсыг амталж үзэхсэн.
Чиний нүгэлд дурладаг сэтгэлээр
Чимээгүй хүйтэн сарыг насан туршдаа харахсан
Хүмүүсийн дунд хүмүүс шиг амьдарч
Хүүхдүүдээ том болцгоохыг харах гэж
Хүсэл мөрөөдлөө нэг нэгээр нь биелүүлээд
Чиний жижигхэн хөөрхөн гарыг атгаад
Жирийн л нэг амьдралын зовлон дундуур алхахсан.
Цагийн зүү намайг яаруулаад байна. Хажуугаар нь бас зүрх давхар цохилоод байдаг...
Ажлаа хийе дээ