2010-12-24
Бидний амьдралын баяртай болон гунигтай мөчүүд бидний бусадтай харилцах харилцаатай холбоотой ....

Бидний сэтгэлийн гүнд орших хамгийн таатай, таагүй мэдрэмжүүд нь бидний хувийн амжилтуудтай бус харин бусадтай хэрхэн харилцаж байсан, ер нь нийгмийн холбоо харилцааныхаа хэрэгцээг хэрхэн хангаж байгаагаас шалтгаалдаг болохыг сэтгэл судлаачдаас бүрдсэн судалгааны багийнхны хийсэн судалгааны ажил баталсан байна.

Уг судалгааны ажлын удирдагч доктор Шайра Гэбриэл /АНУ, Буффало хотын Их сургуулийн сэтгэл судлалын доцент/ тэмдэглэхдээ: “Бидний ихэнхи нь ажил, хобби эсвэл боловсролдоо хувийн амжилт гаргах тал дээр маш их хүч зарцуулдаг. Гэвч бидний хийсэн судалгаанаас харахад хүнд хамгийн их аз жаргал өгдөг эсвэл хамгийн их шаналал, өвдөлтийг авчирдаг зүйл бол нийгмийн харилцаанд орж буй мөчүүд, түүнтэй холбоотой бидэнд үүсч буй мэдрэмжүүд байдаг” гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ: “Нийгмийн сэтгэл судлалын ухаанд олон судлаачид, хувь хүнд тохиолдсон үйл явдлууд тухайн хүнд эрчимтэй, хүчтэй сэтгэл зүйн мэдрэмжийг төрүүлдэг гэсэн байдаг. Гэвч хүнд тохиолдсон үйл явдлаас үл хамааран, тухайлбал, олж авсан гавъяа шагнал, ажлыг гүйцэтгэсэн байдал зэргээс үл хамааран хайр дурлал, шинэ нөхөрлөл, дотны хүний үхэл эсвэл салалт хагацал зэрэг дотно харилцааны эхлэл болон төгсгөл нь илүү хүчтэй үйлчлэл тухайн хүнд үзүүлдэг болохыг бидний хийсэн судалгаа харуулсан. Товчхондоо бусадтай холбоотой байсан мөчүүд нь хүний амьдралд хамгийн ихээр нөлөөлдөг” хэмээсэн байна.

Дээрх дүгнэлтэнд хүргэсэн тус судалгаанд нийтдээ 376 хүн 4 төрлийн судалгаанд оролцсон байна.

Нэгдүгээр судалгаанд нь оюутнууд оролцсон бөгөөд тэд өөрсдийн амьдралд тохиолдсон хамгийн эерэг болон сөрөг сэтгэл зүйн мэдрэмжүүдээ дүрсэлсэн байна. Хариултаас харахад хүйсийн байдлаас үл хамааран тэдний хамгийн сайхан эсвэл муухай мэдрэмж нь дандаа нийгмийн үйл явдалтай холбоотой байв.

Хоёрдугаар судалгаанд дунд насны хүмүүс оролцсон бөгөөд мөн л саяхны төрсөн хүчтэй сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ дүрсэлэхийг хүссэн байна.

Харин өмнөх 2 судалгааг бодвол гуравдугаар судалгааны дүнд нийгмийн үйл явдал нь хувийн амьдралын үйл явдлаас илүү нөлөөтэй гэсэн дүн төдий их гарсангүй.

Дөрөвдүгээр судалгаанаас харахад нийгмийн болон хувийн үйл явдлаас төрөх мэдрэмж, шаналалыг төсөөллөөрөө харьцуулах даалгаварт хүмүүс нийгмийн мэдрэмжээ илүүд үзсэн байна. Мөн дөрөвдүгээр судалгаагаар хүмүүсийн нийгмийн нөлөө нь хүмүүсийн бусдаар хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээтэй маш их холбоотой гэсэн үр дүн гарсан байна.

Дээрх судалгаа нь хүн зүгээр ч нэг нийгмийн “амьтан” биш бөгөөд түүнтэй сэтгэл зүйн хувьд салшгүй холбоотой амьдарч байдгийн тод жишээ юм. Өөрт болон бусдад эерэг мэдрэмж төрүүлэн ,аз жаргалтай амьдрахын тулд нийгмийн харилцаан дээрээ үргэлж анхаарч байя хүмүүсээ!



Бичсэн: suvd | цаг: 09:45 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


баяртай байна
Бичсэн: Зэрэглээ цаг: 13:31, 2010-12-24 | Холбоос | |


тийм шүү, анхаарах хэрэгтэй. Болгоомжлох хэрэгтэй, гэхдээ ингэвэл дургүй байдаг олонх хүмүүс. Тэд санаа муутай юунд болгоомжлоод байна гэдийшд хэлээ гаргах
Бичсэн: upshot цаг: 13:22, 2010-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax