1.Байнга толгой өвддөг
Эм хүн юм бол толгой өвдөж байна гэдэг, заримдаа баашилдаг л байх. Гэхдээ дур тачаалдаа шатаж буй эрчүүд амраг бүсгүйн нь толгой үнэхээр өвдөж зүгээр л хэвтээд үхмээр санагддагийг ойлгодоггүй. Толгой хагарах шахан өвдөж нүдний өмнүүр өнгө өнгийн гэрэл хөвж , дотор муухайрч байхад юун секстэй мантай. Толгой өвдөж байна гэж байгаа бүсгүйчүүд тэр бүр хуураад байдаггүйг эрчүүд ойлгодоггүй.
2.Дандаа зовж шаналж байдаг
Хайрт нь гэр рүүгээ харих замдаа ердөө хагас цаг саатахад л эмэгтэй хүн дотроо түүнд тохиолдож болох аймаар үйл явлуудыг дотроо төсөөлж эхэлдэг. Гэнэт тэр аваарт ороод цусаа гоожуулан хэвтэж байгаа болов уу. Харин энэ үед эр хүн найзуудтайгаа шар айраг тайван ууж суудаг, гэр рүүгээ утасдах талаар тэр боддог ч үгүй. Эмэгтэй хүн ойр дотнын хүнд нь учирсан таагүй явдлыг өөрт тохиолдсоноос илүү эмзэглэн хүлээж авдаг.
3.Шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ өмсөх юм байдаггүй
Эмэгтэй хүний байнга шинэ хувцас авах хүслийг эрчүүд ойлгодогггүй. Зүгээр л найз хүүхнүүддээ гайхуулж, моод хөөцөлдөж байна гэж үздэг. Yнэндээ бол эмэгтэй хүний хувцас сөрөг энерги их амархан шингээдэг. Эхнэрийн нь өмссөн цамц болгон хөндлөнгийн асар олон хүний солбисон харцанд өртөж, тэдний энергээр цэнэглэгддэгийг эрчүүд ойлгодоггүй. Иймээс түүнийг дахин дахин өмсөхөд сэтгэл санаа тавгүйрхдэг. Тэгээд эмэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ сэргээхийн тулд байнга хувцсаа сольж байх шаардлагатай болдог.
4.Хүүхэд бол миний өмч
Энэ бол эхийн зөн билгийн эсрэг тал. Олон эхчүүд хүүхдээ өсөж том болсныг ойлгодоггүй, хойноос нь сэтгэл шаналсаар байдаг. Дулаан хувцасласан болов уу, өлсөж байгаа болов уу, өвдсөн юм биш биз. Хүүгээ цэрэгт татагдана гэхээс ямар ч эх айж хүйтэн хөлс нь цутгана. Нас биенд хүрсэн охиддоо эхчүүд тусдаа өрх тусгаарлаж гарахаас өөр зам үлдэхгүй. Хол байхад илүү хүчтэй.
5.Бие галбиртаа санаа тавих
Амраг бүсгүйгээ жин нэмэхэд хаях бодол эр хүний толгойд орж ирэхгүй. Гэхдээ л эмэгтэй хүн бүр өөрийгөө хамгийн сайхан, хамгийн эрүүл гэж мэдрэхийг хүсдэг. Тэгвэл арай тайван байна. Ихэнх хүүхнүүд өөртөө итгэлгүй байдаг. Хэрэв таны дохио зангаа, алхам гишгээ бүрийг хажуунаас дандаа шүүмжилж байвал өөртөө итгэлтэй байж чадна гэж үү.
6.Амьгүй юмстай хардах
Эмэгтэйчүүд эр хүнийг хэн нэгэн байтугай ямар нэг юмтай хуваалцахыг хүсдэггүй. Yргэлж эвдэрч авто машин, зурагт гэх мэт. Амраг эр нь амралтын өдөр болгоноо эвдэрхий төмөртэй өнгөрөөж бас тэгээд гараашны төмөр бетон хананы цаанаас гар утас хүлээж авдаггүй нь эмэгтэй хүнд таалагддаггүй. Автомашин(Цана, компьютер)-тай хардах нь орчин үеийн амьдралд бодит зүйл болж байна.
7.Юмыг хэт эмзэг хүлээж авдаг
Эм хүн яриагаа биелээгүй романтик хүслээ нөхдөг. Энэ үед тэд гэр бүлийн өчүүхэн явдлыг ч эмгэнэлт жүжиг мэт болгож дүрсэлж чадна. Эр хүний үйл хөдлөл, түүний үр дүн чухал бол эм хүн тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөнийг илүү тодорхойлдог. Жишээ нь нөхөр нь “Бид тоос сорогч худалдаж авсан” гэж байхад эхнэр нь “Би түүнд өөр дэлгүүрт илүү хямд, бас сонголт ихтэй гэж хэлсэн. Харин тэр миний саналыг хүлээж аваагүй. Ер нь тэр намайг ердөө сонсдоггүй. Тэгээд тэр сэргэлэн худалдагч хорвоогийн хамгийн муу тоос сорогчийг бидэнд худалдаж чадсан. Дараа нь нөхөр маань мөнгөө харамлаад такси аваагүй. Бид автобусаар гэртээ очсон. Ёстой аймаар” ингэж яриад эмэгтэй хүн тайвширдаг. Тэгээд "анхаарал халамж муутай харамч, тоос сорогч огт мэддэггүй" нөхрөө тэвчсээр амьдардаг. Нөхөрт нь энэ л хэрэгтэй.
8.Дэндүү цэвэрч
Эр хүн бохир гал тогоо, зочдын өрөөний голд хэвтэх оймсыг эмх замбараагүй гэж үздэггүй. Харин эмэгтэйчүүд энэ тал дээр дэндүү. Заримдаа тэр ширээн дээрх талхны үртэс байтугай тоосны ширхэг, микробыг ч олж харж байх шиг. Эмэгтэй хүний дэндүү цэвэрч ба эр хүний замбараагүй байдлын хоорондоос орон гэрт шаардлагатай цэвэр цэмцгэр байдал бий болдог. Байгаль ингэж заяасан хойно, яалтай билээ.
9.Хар өдөртөө нөөцөлдөг
Хэрэв нөхөр нь гэр бүлээ шаардлагатай бүхнээр хангаж чадахгүй бол эхнэр нь түүнд итгэхээ больж, түүнийг явсны дараа хэрэглэх нөөцөө хуримтлуулж эхэлнэ. Хүнс, ор дэрний даавуу, угаалгын нунтаг, гэрийн цахилгаан хэрэгслүүд… Эр хүн гэрийн бүх юмыг өөрийнхөө өмч гэж үздэг, харин эмэгтэй хүн ямар нэг юм болвол өөртөө өмчлөхөөр бэлддэг.
10.Цэцэг, магтаалд дуртай
Эмэгтэй хүнд өөрийн нь тухай орчны хүмүүс юу бодож байгаа нь их чухал. Ийм учраас өөрийн нь амьдралд байгаа сайн бүхнийг тэр олны хүртээл болгохыг эрмэлздэг. Эр хүнээс цэцэг, магтаал шаардахдаа эмэгтэй хүн найз хүүхнүүддээ гайхуулахаас гадна өөр зорилготой. Эр хүн бүсгүйдээ хайртайгаа хүмүүсийн өмнө ил тод илэрхийлэх нь түүнийг үнэн сэтгэлээсээ хандаж байгааг мөн хүүхнээ аз жаргалтай байлгахын тулд юу ч хийхэд бэлэн байгааг харуулдаг. Эрчүүд хувирамтгай учраас эмэгтэй хүн түүнээс хайраа байнга баталж байхыг шаарддаг.